|

Филиппинд халдлагын улмаас 20 гаруй хүн амиа алджээ

2019/01/28, 16:43
Филиппиний өмнөд нутгийн католик сүмд хоёр удаа бөмбөг дэлбэлсний улмаас 20 хүн амиа алдаж, 81 хүн шархаджээ. Эхний дэлбэрэлт Холо арлын "Cathedral of Our Lady of Mount Carmel" сүм дотор орон нутгийн цагаар өглөөний 8:28-д болсон бол хоёр дахь дэлбэрэлт минутын дараа тус сүмийн автомашины зогсоолд болсон гэж Цагдаагийн газрын төлөөлөгч Грасиано Михарес "Kyodo” агентлагт мэдэгдэв. Мөн тэрбээр, "бид гэмт этгээдүүдийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдэгджээ. ...

Францын Ерөнхийлөгч Египетэд айлчилж байна

2019/01/28, 13:28
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиситэй хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр ням гарагийн орой Каир хотноо хүрэлцэн очсон байна. Э.Макрон болон түүний гэргий Брижит нарыг Каирын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үед Египетийн Ерөнхий сайд Мостафа Мадбули хүлээн авчээ. Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Э.Макроны хамт Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайд нар Египетэд очсон ажээ.2019 онд ...

Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ

2019/01/28, 09:53
Венесуэлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахгүй бол сөрөг хүчний төлөөлөгчийг тус улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Европын удирдагчид Николас Мадурод анхааруулсан байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ зэрэг хэд хэдэн орон түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ сарын эхээр Н.Мадурогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлж, тангараг өргөсний дараа сөрөг хүчнийхэн ...

Бразилд далан нурсны улмаас 7 хүн амиа алджээ

2019/01/26, 12:39
Баасан гарагт Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужийн Брумадиньо суурин дахь төмрийн хүдрийн уурхайд далан нурсны улмаас ойролцоогоор 7 хүн амиа алдаж, 150 гаруй хүн сураггүй болсон тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлэв. Аврах албаны ажилтнууд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд гацсан хүмүүсийг нисдэг тэргээр аварч байгаа ажээ. Сураггүй болсон ажилтнуудын дийлэнх нь далан нурах үед уурхайн цайны газарт өдрийн хоолоо идэж байсан ...

НҮБ: Сэтгүүлч Ж.Хашоггийн хэрэгт бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулна

2019/01/26, 12:02
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт бие даасан, олон улсын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр болсон тухай НҮБ баасан гарагт мэдээлэв. Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч, шүүхийн эмгэг судлаач Агнес Калламард ирэх долоо хоногийн даваа гарагт Туркт очихоор болжээ.Саудын Арабын Засгийн газрыг шүүмжлэгч нэгэн байсан Ж.Хашогги өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ. Энэ хэрэгтэй ...

АНУ Н.Мадурогийн санхүүжилтийг зогсооно

2019/01/25, 10:12
"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн орлогын урсгалыг хаахаар төлөвлөж байна” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдээлэв. Д.Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөнд Н.Мадуро дургүйцлээ илэрхийлж, АНУ-аас дипломат харилцаагаа тасалснаас нэг хоногийн дараа дээрх мэдэгдэл гарсан юм. Ж.Болтоны сэтгүүлчдэд мэдээлснээр, энэ асуудал маш төвөгтэй хэдий ч АНУ-ын засаг захиргааны ...

Венесуэлээс АНУ-д суугаа Элчин сайдын яам хаагджээ

2019/01/25, 10:10
Ерөнхийлөгч Николас Мадурогийн өгсөн зааврын дагууВенесуэлээс АНУ-д суугаа Элчин сайдын яам хаагдсан тухай тус улсын Дипломат төлөөлөгчийн газар мэдэгджээ. Элчин сайдын яамны цахим хуудаст заасан утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан бөгөөд цахим шуудангаар илгээсэн зурваст хариу өгөөгүй байна. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газар цагийн хуваарийн дагуу иргэдийг хүлээн авах ёстой байсан хэдий ч хаалттай байсан тухай "ТАСС” агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.   ...

“Xiaomi” компани анхны уян дэлгэцтэй ухаалаг гар утсыг танилцуулжээ

2019/01/24, 14:10
Хятадын "Xiaomi” компани анхныхаа уян дэлгэцтэй ухаалаг гар утсыг танилцуулжээ. Тус гар утсыг танилцуулсан дүрс бичлэгийг "Xiaomi” компанийн ерөнхийлөгч Линь Бинь "Weibo” нийгмийн сүлжээнд байршуулсан байна.   "Энэхүү утас нь эвхэгддэг технологитой анхны ухаалаг гар утас байх болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.   Шинээр гарсан уян дэлгэцтэй ухаалаг гар утас нь таблет болон гар утасны үйлдлүүдийг хослуулжээ. Одоогоор шинэ утсанд нэр өгөөгүй байгаа бөгөөд "Xiaomi Dual Flex” юмуу ...

Австралид хэт халуун болж байгаагаас зэрлэг адуунууд бөөндөө ангаж үхжээ

2019/01/24, 11:25
Сүүлийн өдрүүдэд Австралийн ихэнх хэсгээр түүхэнд тохиолдоогүй их халуун болж байна. Тус улсын төв хэсгийн Санта Тереза дүүргийн нутагт хатсан цөөрөмд 40 орчим зэрлэг адуу ангаж үхснийг байгаль хамгаалагчид саяхан илрүүлсэн байна. Үүнээс гадна 50 орчим адуу усгүй ангаж, биеийн байдал нь доройтсон тул орон нутгийн захиргаа заазлахаас өөр аргагүй болжээ. Уг бүс нутагт сүүлийн 12 өдөр дараалан агаарын температур Цельсийн 42 хэмээс буухгүй байгаа юм. Үхсэн адуунуудын зургийг авч, сошиал сүлжээнд ...

Венесуэлд төрийн эргэлт гарчээ

2019/01/24, 10:56
Венесуэлийн зэвсэгт хүчин сөрөг хүчин давамгайлсан Үндэсний ассамблэйн дарга Хуан Гуайдог тус улсын түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Харин Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск Европын улс, орнууд Венесуэл дэх ардчилсан хүчнүүдийг дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд өөрийн твиттер дэх хуудсанд "Эх орны дайчид бусдын нөлөөллөөр бидэнд илгээгдсэн Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн хууль зөрчиж өөрийгөө төрийн тэргүүнээр өргөмжлөв. Зэвсэгт ...

Previous Next
Top
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/08, 17:47
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2016/08/17, 12:12
2024/03/14, 13:46
2020/04/07, 12:46
2019/04/09, 12:59
2018/05/16, 14:55
2016/07/25, 08:50
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2019/01/30, 09:46
2018/12/21, 12:14
2016/05/30, 09:27
2021/01/05, 16:47
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2019/03/20, 11:08
2020/12/04, 17:41
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин