|

Венесуэлд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг Кукута хотод хүрчээ

2019/02/18, 09:40
Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн хүсэлтийн дагуу АНУ-ын цэргийн нисэх онгоцнууд Венесуэлийн хилийн ойролцоох Колумбийн Кукута хотод хүмүүнлэгийн тусламжуудыг хүргэжээ.   Харин Ерөнхийлөгч Николас Мадуро энэ тусламжийг улс оронд нь мөргөлдөөн үүсгэх зорилготой АНУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байгаа юм. "Бидний тэмцэл үр дүнгээ өгч байна. Энэ сарын 23-нд Венесуэлийн ...

“Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд оролцогчдын тоо буурчээ

2019/02/18, 09:25
  "Шар хантаазатнууд” хөдөлгөөнд оролцогчдын тоо нэлээд буурсан гэж Францын Дотоод хэргийн яам мэдэгджээ. Өнгөрсөн бямба гарагт болсон 14 дэх удаагийн жагсаал цуглаанд 41,5 мянган хүн цугларснаас Парис хотод 5 мянган хүн цугларсан байна. Харин өнгөрсөн бямба гарагт нийт 51,4 мянган хүн жагсаал цуглаанд оролцжээ. Шатахууны үнийг нэмэгдүүлэхийг шаардсан томоохон хэмжээний жагсаал цуглаан Франц улсад өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Түүнээс хойш бямба гараг бүр жагсаал ...

Засгийн газрын түр зогсолтоос зайслхийхийн тулд улсын төсвийг баталжээЗасгийн газрын түр зогсолтоос зайслхийхийн тулд улсын төсвийг баталжээ

2019/02/15, 10:01
Засгийн газрын үйл ажиллагаа дахин түр зогсохоос зайлсхийхийн  тулд Холбооны Засгийн газрыг энэ оны 9 дүгээр сар хүртэл санхүүжүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенат баталжээ. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 5,7 тэрбум ам.доллар олгохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүссэн хэдий ч төсөвт тусгаснаар 1,37 тэрбум ам.долларыг олгох аж. Хуулийн төслийг одоо Конгрессын доод танхим батлах ёстой бөгөөд дараа нь Цагаан ордны тэргүүн гарын үсэг зурах аж. Засгийн ...

Сочи хот олимпоос хойш таван жилийн дараа

2019/02/15, 09:54
Өвлийн 2014 оны олимпийн тоглолтын нийслэлээр тропикийн хотыг 2007 онд зарлан тунхагласан. Түүнээс хойш олон зүйл өөрчлөгджээ. Хар тэнгисийн эрэг дэх хөдөө нутаг олон улсын зиндааны бүх улирлын амралт сувиллын газар болон хувирчээ. Сочи хотын уугуул оршин суугч Владимир Кондраг танихгүй хүн бараг үгүй. Таван удаа Олимпод оролцсоны гуравт нь ЗСБНХУ-ын волейболын шигшээ багийн тамирчнаар медалийн иж бүрэн багцыг хүртсэн бол хоёр мөнгөн медалийг дасгалжуулагчаар оролцож хүртжээ. Ахмад тамирчин ...

АНУ-ын 5000 орчим цэрэг Польшид байрлаж байна

2019/02/14, 15:22
Одоогийн байдлаар АНУ-ын 5000 орчим цэрэг Польш улсад байрлаж байна. Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс "HIMARS” пуужингийн системийг Польш улсад худалдах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа мэдэгджээ. "Польш улсад алба хааж буй Америкийн цэргүүдэд би талархлаа илэрхийлмээр байна” гэж Пенс хэлсэн байна. АНУ-ын цэргүүд НАТО-гийн олон үндэстний батальон болон улсынхаа хуягт танкийн анги нэгтгэлийн бүрэлдэхүүнд байрлаж байгаа аж. Америкийн хуягт танкийн дивизийн 1.5-2 ...

ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг цуцлах нөхцөлийг мэдэгдэв

2019/02/14, 12:47
  Крым Украины бүрэлдэхүүнд эргэн ороогүй цагт ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахгүй гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Жонатан Коэн тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний хэлснээр, "Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэснийг АНУ дэмжихгүй байгаа бөгөөд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй”. Тэрбээр Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг Москвад уриалжээ. "Чухам Орос улс мөргөлдөөнийг эцэс болгох ёстой” гэж Коэн хэлсэн ...

Си Жиньпин АНУ-ын Сангийн сайдтай уулзана

2019/02/14, 10:41
  БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай баасан гарагт уулзахаар төлөвлөж байгаа тухай "South China Morning Post” сонин мэдээлжээ. АНУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ хийхээр Хятадад айлчилж байгаа юм.   Үүнээс гадна, Америкийн төлөөлөгчдийн айлчлалын үеэр тэдэнд зориулж, хүлээн авалт зохион байгуулах бөгөөд түүнд БНХАУ-ын шадар сайд Лю Хэ оролцох аж. Хятад-Америкийн худалдааны асуудлаарх ээлжит хэлэлцээ ...

Эрдэмтэд 80 жилийн дотор хүн амьдрах боломжгүй болох 10 хотыг нэрлэлээ

2019/02/13, 13:58
Цаг уур өөрчлөлтийн хор хөнөөлийг дэлхий нийтээрээ амсаж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын хорооны (IPCC) тооцоолж буйгаар 2040 он гэхэд дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд ихсэж, дундаж температур өмнөхөөсөө хурдтай нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнээс гадна зарим томоохон хотууд 2100 он гэхэд хүн амьдрах боломжгүй болно хэмээн анхааруулж байгаа аж. Тухайлбал:  2100 он гэхэд Флорида мужийн Миами хотын 3.3 сая хүн үерийн гамшигт нэрвэгдэхээр ...

“Huawei” хагас дамжуулагчийн худалдан авалтаараа дэлхийд гуравдугаарт жагсжээ

2019/02/13, 13:48
БНХАУ-ын мэдээллийн технологийн "Huawei” компани хагас дамжуулагчийн худалдан авалтын хэмжээгээрээ "Samsung” болон "Apple” компанийн араас дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Энэ тухай "China Daily” сонин АНУ-д төвтэй "Gartner” судалгааны байгууллагын тайланг иш татан лхагва гарагт мэдээлэв. Өнгөрсөн онд "Huawei” компани хагас дамжуулагч чипийн худалдан авалтад 21 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн зах зээлийн 4.4 хувьтай тэнцэх хэмжээ ажээ. Түүнчлэн тухайн онд "Huawei” компанийн ...

Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ

2019/02/13, 12:12
Македон болон Грекийн эрх баригчдын хооронд байгуулсан хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улсын нэрийг Бүгд Найрамдах Умард Македон улс болгож өөрчлөх тухай Преспанийн хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Энэ тухай Грекийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд ЙоргосКатрунгалосөнгөрсөн мягмар гарагт "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Умард Македон улстай өрнүүлэх хамтын ажиллагаа, тогтвортой байдлын шинэ үе эхэлж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.   Македон улсыг НАТО-д ...

Previous Next
Top
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/08, 17:47
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2016/08/17, 12:12
2024/03/14, 13:46
2020/04/07, 12:46
2019/04/09, 12:59
2018/05/16, 14:55
2016/07/25, 08:50
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2019/01/30, 09:46
2018/12/21, 12:14
2016/05/30, 09:27
2021/01/05, 16:47
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2019/03/20, 11:08
2020/12/04, 17:41
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин