|

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” ЗУРГААН ЗАХИРАЛ,16 ХЭЛТЭСТЭЙ АЖИЛЛАНА


Өнгөрсөн баяр наадмын урд өдөр Засгийн газраас  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоол батлагдаж, уг тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой Майнинг” хэмээх нэртэй компани "Эрдэнэс Тавантолгой”-н охин компани болон байгуулагдахаар болсон. "Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү томилогдон ажилдаа оржээ. Саяхан  "Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн бүтэц батлагдаж, гүйцэтгэх болон тэргүүн дэд захирлаас гадна Үйлдвэрлэл, Санхүү,Хууль эрх зүй, Борлуулалт, маркетинг хариуцсан 4 дэд захиралтай ажиллахаар болжээ.

Хөгжлийн төсөл, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Хүний нөөцийн гэсэн гурван газар,16 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон байна.

"Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ын Тэргүүн дэд захирлаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  IPO хариуцсан зөвлөх, Хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан  Н.Мандуул ажиллахаар болжээ. Тэрбээр МҮХАҮТ-ын дарга, УИХ-ын гишүүн асан С.Дэмбрэлийн хүргэн юм байна.

Н.Мандуул

Харин 4 дэд захирлаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын зөвлөх Дагва, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетингийн газрын захирал С.Амгалан, Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан газрын захирал С.Ашидмөнх, Хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг нар ажиллахаар болжээ. Дагва,Баярчимэг нар нь Сонгинохайрхан дүүргээс УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын багт ирсэн хүмүүс гэнэ. Харин С.Амгалан, С.Ашидмөнх нарыг УИХ-ын гишүүн Сү.Батболдын "хүмүүс” гэдэг аж.

Эдгээр залуус бүгд л гадаадад дээд сургууль төгссөн намтар, түүхтэй аж.

"Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ын гүйцэтгэх захирлаар ажиллах болсон Х.Наранхүү 1955 онд төрсөн нэгэн. Түүнийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар гар нийлж ажиллана хэмээн уг тушаалд томилжээ.

"Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК нь сүүлийн хоёр жил ярьсан ч бүтэлгүйтээд байгаа Тавантолгой-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажлын бэлтгэл хангах гол үүрэгтэйCLICK TO TWEET.Түүнээс наана буюу энэ оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг дуусгаж, үр дүнг танилцуулах ажлыг хийнэ. Улмаар  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулах юм.

"Эрдэнэс Тавантолгой Майнинг” нь Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин,үйл ажиллагаа явуулах юм.

Эх сурвалж: GEREG.MN


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин