
Нөөцийн махны борлуулалт, хангалт, нийлүүлэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ХХААГ-ын мэргэжилтэн болон холбогдох байгууллагын төлөөллүүд танилцлаа.
Учир нь өнгөрсөн гуравдугаар сараас "Эрдмийт” ХХК-ийн бэлтгэсэн нөөцийн мах худалдаанд гарсан ч эрэлт ихтэй, зарим худалдааны төвд борлуулагдахгүй байгаа талаар гомдол гарсан тул хяналт, шалгалтыг хийсэн юм. Шалгалтын явцад иргэд ченжүүдийн бэлтгэж, борлуулж буй махыг нөөцийн махтай андуурч, хэт өндөр үнэтэй байна гэж шүүмжилж байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байлаа.
Өөрөөр хэлбэл, аймгийн дэмжлэгтэйгээр бэлтгэсэн нөөцийн махыг "Эрдмийт” ХХК нийт зургаан цэгт зах зээлийн ханшаас кг тутмыг нь 1800-2200 төгрөгөөр хямд борлуулж байгааг иргэд мэдэхгүй байна гэсэн юм. Харин ченжүүд намар бэлтгэсэн хонины махаа 8500-9500, үхрийн махаа 12000 төгрөгөөр борлуулж байна. Иймд иргэд нөөцийн мах авахыг хүсвэл "Эрдмийт” ХХК-ийн гэрээт борлуулагчаас авах хэрэгтэй гэлээ. Тодруулбал,хонь7200-7700, үхэр7200-10000, ямааны мах6300 төгрөгийн үнэтэйбайна.
Орхон аймагнь120 гаруй мянга хүн амтай бөгөөд өдөртдунджаар10 тонн мах хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Иймд иргэдийн махны хэрэгцээг хангах, хаврын улиралд махны үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд аймгийн ЗДТГ "Эрдмийт” ХХК-тай гэрээ байгуулж, зах зээлд нийлүүлэгдэх үнийн зөрүүнд 150 сая төгрөг олгож, үхэр, хонь, ямааны нийт 300 тонн мах нөөцөлсөн байна. Өнөөдрийн байдлаар140 гаруй тнмах үлдсэн ажээ.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа