|

БИ ХААНА ЯВНА...ТӨР минь ТӨӨРСӨН ҮҮ


Үхэх төрөх ээлжилдэг 
хүж дэлхийн зайнд 
Үнэн худал зөрчилдсөн 
хүмүүний мөртэй замбуулинд
Үйл заяаны дэнсэнд
үргэлж жинлүүлэх орчлонд
Үйлийн үрийн зангилаа 
үндэслэх хэлхээтэй хорвоод...

Төрсөн л юмсан би
Ирсэн л юмсан би

Үнэний баривч дэндүү багадаж
худлын өлгийд торних болж
Үзлийн сууринд шунал зонхилж
хуудуу явдалтан олон болж
Үнхэлцгэн дотроо зүрхгүй нөхөд 
хувиа бодон ичихээ мартаж
Үгсэн нэгдэж шуналд автан 
хулгай хийх нь хуульгүй болжээ...

Төөрсөн юм уу би
Итгэж ядна би

Хаяа үүд нь онгорхой 
эх оронтой болж
Харийнхны атганд бөхөлзөгч 
эмгэнэлт төртэй болж
Хамаг байдгаа тонуулсан 
эх нутагтай болж
Халаас хоосон зовинолтой 
элгэн түмэнтэй болж...

Гутарч байна би
Гуньж байна би

Сүрлэн малгайт дэрсэн шаахайтан
сүүжилдэж байх юм хаа сайгүй
Сүүлгүй чоно дэндүү олдож 
сүрэг рүү гэтэх нь элбэг болж
Сүлдэн хийморьтой бүхэнд минь шунаж 
сүү долоосон муур шиг авирлана
Сүүл сүүлдээ бүр гааран 
сүүтэй бурхадыг эзэгнэх болжээ...

Зүүдлэнэ үү би
Зүдэрнэ үү би

Ус мөрөн минь гадагшаа урсаад л
Уул толгод минь гадагшаа нүүгээд л
Улс олон минь гадаад руу гүйгээд л
Унаган нутагт минь гадныхан олшроод л...

Би хаачих юм бэ 
Би яачихсан юм бэ

Уул нь би эх оронтой л юмсан
Уул уурхай нь ч минийх л юмсан
Ус мөрөн нь минийх л юмсан
Улс түмэн минь ч минийх л юмсан...

Эзэн нь юмсан би 
Эрх чѳлѳѳтэй юмсан би

Моод хөөж далдаганасан
нэг л төрхөнд уусцгаагаад л
Модон хэлэнд зажлуулж 
эх хэлээ хивээд л
Монгол ёсоо умартан 
даяарчлал гэж дэвээд л
Модоо барихын цондон уу
даанч гоомой юм уу даа...

Дэндүү зовиноод байна уу би
Дэмий л бичээд байна уу би

Бодолдоо би аргамжуулж 
галзуурах нь дөхөө юм уу
Бодлогогүй төрийн үйлэнд 
багтартлаа уурласан юм уу
Босдоггүй ардынхаа ноомойг 
хүлцэж эс чадна уу
Болгоож үзээсэй гэсэндээ 
ийн үзэглэн сууна уу

Ингэхэд ер нь би хаана явна
Ирээдүйн тэртээг саравчланам. . .

Би хаана явна..,
Та хаана явна..,

Төр минь төөрч,төрсөн бие маань төөрч. Түмэн олон минь бүү төөрөөсөй. Мөхөж болохгүй л үндэстэн юмсан даа. Монголчууд бид...

Tsogtoo Choijiljav


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин