|

Ш.Гунгаадорж: Засаглалынхаа хэлбэрийг зөв голдиролд нь оруулах цаг болсон


Ш.Гунгаадорж: Засаглалынхаа хэлбэрийг зөв голдиролд нь оруулах цаг болсон

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.ГУНГААДОРЖТОЙ ярилцлаа.
 
-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр дараалалд оруулаад байна. Энэ хуулийг батлалцаж явсан хүний хувьд өөрчлөх цаг нь болсон эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Яах аргагүй цаг нь болсон. Тэрбүүхэл, аль эрт өөрчлөх ёстой байсан юм. Анх 430 хүн сууж байгаад энэ хуулийг боловсруулан баталж байлаа. Батлалцаж явсан хүний хувьд хэлэхэд маш сайн хууль болсон. Гэхдээ тэр цаг үеэс хойш 30 орчим жил өнгөрчихөөд байна шүү дээ. Улс орны хөгжил, гадаад дотоод харилцаа гээд олон зүйл өөрчлөгдсөн. Тиймээс цаг үеэ дагаад Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага гараад байгаа юм.
 
Ялангуяа төр, засгийн эрх мэдлийн үүрэг, хуваарилалттай холбоотой өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
 
Тэр дундаа Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын харилцаа ямар байх вэ гэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Өөрөөр хэлбэл, манай улс парламентын засаглалыг сонгомол утгаар нь байгуулаагүй. Ерөнхийлөгчөө ард түмнээс, УИХ-аа иргэдийн санап асуулгын дүнд үндэслэн бүрдүүлдэг. Парламентын засаглаптай гэсэн атлаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь илүү өндөр ч юм шиг эрлийз байдалтай явсаар өдийг хүрлээ. Тиймээс энэ бүгдийг нэг талд нь гаргамаар байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулаад өргөн барихад бэлэн болсноо зарласан. Дээр хэлсэнчлэн эрх мэдлийн хуваарилалт болон зохицуулалт хийх шаардлагатай бусад гол асуудлаа багтаасан байна билээ. Тиймээс хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж бодож байна.
 
Ажлын хэсгийнхэн хоёр жил гаруйн хугацаанд ажилласны үндсэнд хуулийн төслийг боловсруулсан. Дордуулсан гэх долоон өөрчлөлтийн заримыг буцаана гэдгээ ч хэлсэн. Дордуулсан долоо гэдэгт яг ямар заалтыг багтаагаад, эдгээр заалт нь жишээлбэл, амьдралд яаж зөрчил үүсгээд байдаг юм бэ?
 
-Дордуулсан гэх долоон өөрчлөлтийг яах аргагүй засах ёстой юм. Энэ талаар яриад олон жил болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар "Дордуулсан долоон өөрчлөлтийг засна” гэдгийг Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийхдээ хэлсэн. Энэ долоон өөрчлөлтийг засч залруулах цаг нь болсон учраас хаврын чуулганаар хөндөх нь гэж ойлгож байгаа. Дордуулсан гэдэгт засаглал хоорондын асуудал байдаг. Хамгийн гол нь манай улс бүрэн утгаараа парламентын засаглалтай улс болж чадалгүй явж ирлээ шүү дээ. Ерөнхийлөгч нь ард түмнээсээ, Засгийн газар, Ерөнхий сайд нь УИХ-аасаа сонгогддог. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлээд ажилладаг, бие даасан байдалтай болгомоор байгаа юм.   Хүчтэй Ерөнхий сайдтай болох тухай яриад байгаатай би санал нийлдэг. Энэ чиглэлд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Шүүх засаглал, Засгийн газар, УИХ-ын хоорондын эрх мэдлийн асуудлыг хамгийн түрүүн хөндөж, нэг талд нь гаргах шаардлага бий болчихоод байна. Өнөөгийн түвшинд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухайд нэлээд асуудалтай байгаад байдаг.
 
Гэвч эцсийн дүндээ Монгол Улс парламентын засаглалтай л байх юм бол Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог буюу эрх мэдэл нь хязгаарлагдмал түвшинд байх учиртай.
 
Ийм болсон цагт засаглал жинхэнэ утгаараа ажиллах боломж бүрдэх юм. Парламент нь парламент шиг, Засгийн газар нь бие дааж ажилладаг байх учиртай.
 
-Нэг нам хэт олонх байгаа үед Үндсэн хуульдаа "гар дүрэх” хэрэггүй гэх шүүмжлэл, сонгуулийн өмнөх жил учраас ашиг сонирхолдоо нийцүүлсэн заалт шургуулчих вий гэх хардлага ч байдаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ, нийтээрээ хэлэлцээд өөрчилж байгаа үед ийм боломж байх уу?
 
-Хардлага бол хаана ч, хэзээ ч байдаг. Бодит байдалд нэг нам арай олуулаа байгаа үед Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын үед өөрчилнө гэдэг бараг боломжгүй зүйл. МАН эрх барьж буй энэ үеэ далимдуулаад улс эх орны тэргүүн эрх ашгийг умартана гэж бодохгүй байна. Хэсэг бүлгийн хардаж байгаачлан явцуу эрх ашгаа бодож хуульд өөрчлөлт оруулбал засашгүй том алдаа болно. Гэхдээ МАН эрх барьж явсан, сөрөг хүчин ч байж үзсэн туршлагатай учраас түүхэнд үлдэхүйц том алдаа гаргахгүй гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Үүнээс өмнөх парламентууд Үндсэн хуулийг  өөрчлөх талаар ярьсаар ирсэн ч шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн. Тиймээс нэг нам олонх байгаа үедээ л Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хамгийн боломжтой цаг үе нь ирчихээд байна. Гэхдээ би энэ үгийг нэг намын эрх ашгийн үүднээс хэлж байгаа юм биш. Улс эх орны том эрх ашгийн үүднээс ярьж байгаа юм шүү. Засаглалынхаа хэлбэрийг зөв голдиролд нь оруулах ёстой. Ингэхгүй бол манай улс ямар засаглалтай нь тодорхойгүй болчихлоо. УИХ нь Засгийн газраа мэдэлдээ аваад байгаа ч юм шиг, эсвэл Засгийн газар нь УИХ-даа давуу эрх мэдэлтэй ч юм шиг ойлгомжгүй байдал бий болчихоод байна шүү дээ.
 
-Засаг захиргааны удирдлагын тухайд Үндсэн хуулийн замаар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан. Ингэснээр сум, аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэдийн саналаар сонгодог байх заалтыг оруулах юм билээ. Энэ тухайд таны байр суурийг сонсъё?
 
-Засаг дарга нар иргэдийн төлөөлөгчдийн барьцаанд орчихсон нь бодит үнэн. Тийм учраас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь цагаа олсон алхам. Яг үнэндээ Засаг дарга нарын эрх мэдэл хязгаарлагдмал, ажил явуулахад хүндрэлтэй буюу төлөөлөгчдөөс хараат тал руугаа орчихсныг хэн хүнгүй л харж байгаа байх. Тийм ч учраас энэ өөрчлөлтийг хойшлуулалгүйгээр хийх ёстой.
 
-Үндсэн хуулийг өөрчлөхөд хамгийн чухал зүйл нь зөвшилцөл, ойлголцол. Таны харж байгаагаар улс төрийн намуудын түвшинд хангалттай ойлголцож чадсан болов уу?
 
-Хангалттай хэмжээнд ойлголцсон болов уу гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намынхан дотооддоо нэл ээд ярилцсан. Улс төрийн намуудтай ч хэд хэдэн удаа уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, санал бодлыг нь сонссон. Тийм учраас улс төрийн намууд энэ хуулийг өөрчлөх тухайд адил тэнцүү байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Ялангуяа парламентад суудалтай намуудын тухайд Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцгой эсэргүүцэхгүй болов уу. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхлэхэд сөргөлдөөн, эсрэг байр суурь нэг их гарахгүй болов уу гэж харж байгаа.
 
-Үндсэн хуулийн 20 орчим хувьд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан юм билээ. Таны хэлээд байгаа зүйлүүдийг тусгаж чадсан болов уу?
 
-Шинэ төсөлтэй цухас танилцсан. Ерөнхий оруулах ёстой өөрчлөлтөө багтаасан байна гэж харсан. Одоогийн төсөлд тусгасанчлан 20 хувьд нь өөрчлөлт оруулах уу эсвэл хэлэлцүүлгийн явцад энэ хувь хэмжээг өөрчлөх үү гэдгийг хэлж мэдэхгүй юм. Хэлэлцүүлгийн явцад бүх зүйл тодорхой болох байх. Ямар ч брйсан одоо оруулах гэж байгаа нийт өөрчлөлтийн 70-аас доошгүй хувийг нь парламент хүлээн зөвшөөрч, өөрчлөх болов уу гэж харж байгаа.
 
-Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв эсэх тухай яриа ид өрнөж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд та энэ байгууллагын чиг үүргийг хэрхэн тодорхойлох вэ. Манай улс энэ эвсэлд ямар байр суурьтай байх ёстой юм бэ?
 
-ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх эсэх талаар янз бүрийн байр суурь гарч байна. Манай улс тус эвсэлд гишүүн биш, ийм байдалтай олон жил болж байна. Зарим нь элсэх ёстой гэж байгаа бол нөгөө хэсэг нь хүлээх нь зүйтэй гэж байна. Гэхдээ энэ бол хэдэн хүний саналаар шийдчих асуудал биш. Өөрөөр хэлбэл, энэ бол бүс нутгийн чанартай, харилцааны том асуудал. Тийм ч учраас үүнд хүлээцтэй, болгоомжтой хандах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Манай улс энэ эвслийн бодлогыг дэмждэг буюу аливаа хуралд нь оролцсоор ирсэн. Ойрын хэдэн жилдээ ийм хэмжээний харилцаатай явах нь зүйтэй гэж хардаг. Гишүүнээр элсэхэд оройтохгүй. Гадна, дотноос шахаж шаардсан зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Тийм учраас манай улс өнөөдрийн статусаа хадгалах нь зүйтэй болов уу гэж хардаг.
 
-Хоёр хөршийнхөө нэгдэн орсон эвсэлд элсэхгүйгээр бид хөгжлийн тухай ярих боломжгүй гэх тайлбарыг зарим хүн хийгээд байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?
 
-Хүний хэлсэнд би тайлбар өгөх арга алга. Тэр бол тухайн хүний л байр суурь. Энэ ярианд би хувьдаа нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Гагихүү ШХАБ-д манай хоёр хөрш улс голлох үүрэг гүйцэтгэдэг. Манай улс тэдэнтэй бүх талын харилцаагаа хөгжүүлээд явахад болно гэж ойлгож байна.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 16:02
Today, 14:13
Today, 13:48
Today, 11:06
Today, 10:08
Today, 09:53
Today, 09:33
Today, 09:33
Today, 09:32
Today, 09:31
Today, 09:31
Today, 09:30
Yesterday, 15:36
Yesterday, 14:31
Yesterday, 11:13
Yesterday, 09:28
2019/05/18, 16:10
2019/05/18, 15:38
2019/05/18, 15:13
2019/05/17, 14:08
2019/05/17, 13:33
2019/05/17, 12:36
2019/05/17, 12:27
2019/05/17, 11:46
2019/05/17, 11:17
2019/05/17, 11:08
2019/05/17, 10:01
2019/05/16, 17:39
2019/05/16, 16:54
2019/05/16, 16:37
2019/05/16, 15:34
2019/05/16, 15:02
2019/05/16, 14:59
2019/05/16, 14:43
2019/05/16, 12:08
2019/05/16, 11:06
2019/05/16, 10:51
2019/05/16, 10:46
2019/05/16, 10:26
2019/05/16, 10:26
2019/05/16, 10:17
2019/05/16, 10:16
2019/05/16, 10:16
2019/05/16, 10:16
2019/05/16, 10:15
2019/05/16, 10:14
2019/05/16, 09:35
2019/05/16, 09:03
2019/05/15, 13:41
2019/05/15, 09:14
2019/05/15, 08:50
2019/05/14, 16:32
2019/05/14, 15:04
2019/05/14, 12:28
2019/05/14, 11:53
2019/05/14, 10:39
2019/05/13, 16:42
2019/05/13, 16:34
2019/05/13, 15:06
2019/05/13, 14:35
2019/05/13, 14:34
2019/05/13, 14:33
2019/05/13, 14:32
2019/05/13, 12:53
2019/05/13, 11:56
2019/05/13, 11:46
2019/05/13, 11:36
2019/05/13, 11:18
2019/05/13, 11:04
2019/05/13, 10:58
2019/05/13, 10:52
2019/05/13, 10:29
2019/05/11, 15:10
2019/05/11, 14:56
2019/05/11, 13:53
2019/05/11, 13:30
2019/05/11, 11:26
2019/05/10, 16:07
2019/05/10, 14:21
2019/05/10, 14:13
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2016/05/30, 09:27
2018/12/12, 09:32
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/24, 15:37
2016/07/27, 09:47
2019/03/07, 11:57
2019/01/30, 09:46
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2019/03/14, 18:29
2019/01/02, 15:58
2017/03/14, 17:04
2014/12/05, 14:30
2016/09/01, 12:28
2014/12/09, 18:32
2019/01/22, 10:21
2014/12/29, 13:27
2015/02/03, 09:48
2019/04/04, 10:26
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2015/01/23, 10:16
2015/12/18, 15:59
2017/05/11, 11:37
2015/01/21, 18:11
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2014/12/19, 15:42
2019/02/15, 14:59
2014/10/10, 15:35
2017/01/12, 10:49
2016/06/10, 20:06
2015/01/23, 20:42
2016/07/28, 11:18
2017/05/03, 13:50
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
2014/10/12, 22:16
2016/06/20, 12:32
Дэлхий дахинд
Сонин хачин