|

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.32 цагт 57.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 21 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, "Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах шаардлагатай байна. Баянзүрх дүүргийн ИТХ-ийн хоёр тойрогт энэ оны гуравдугаар сард нөхөн сонгууль явуулна. Гэтэл намаас уг сонгуулийг хойшлуулахаар шүүхийн байгууллагад хандсан байна. Үүнээс үүдэлтэйгээр зарим тойргийн иргэд төрийн удирдах байгууллагад төлөөлөгчөө ажиллуулах боломжгүй болоод байна” хэмээв.
Мөн О.Баасанхүү гишүүн, "Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг өөрчилж, бусдыг гүтгэх асуудлыг хязгаарлах хэрэгтэй байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудлыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бид сар бүр нэг тэрбум гаруй төгрөг торгуульд төлж байна” гэлээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргалаа. Тэрбээр, "Энэ хуулийг нарийвчлан боловсруулах асуудлыг Засгийн газар дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм” хэмээв.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн АТГ, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Тиймээс хуулийн байгууллагын шалгалт дуусаагүй байхад нийтэд мэдээлэл хүргэх нь тохиромжгүй” хэмээв.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, "Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах, Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлыг шийдвэрлэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарах хэрэгтэй” гэлээ. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах талаар санал хураахад гишүүдийн 56.6 хувь дэмжлээ.
Ийнхүү чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсож байна. Тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.
montsame.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин