
Ардчилсан нам шинэчлэгдэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй талаар тус намын зарим гишүүдийн байр суурийг нь сонирхлоо.

Ардчилсан намынхан "Дүрмийн” гэж тодотгодог Д.Бямбаа:
– Намын төлөвшил байхгүй болчихсон учраас энэ нам зохион байгуулалтад ороход хүндрэлтэй болсон. Аливаа улс төрийн байгууллага хуулиа дээдэлдэг, дүрэм журамдаа захирагдаж байвал эрүүл байдаг. Гэтэл АН Их хурлаараа баталсан, өөрийн үнэт зүйл болсон дүрэм рүүгээ нулимж эхэлсэн. Аливаа дүрэм, журам хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Нийтэд таалагдаж байвал зохицуулалт мөн юм. Гэтэл дүрэм журам мөрддөггүй фракц хоорондын хэлэлцээрээр асуудлыг шийддэг болсон. Үүнийг "ширэнгийн дүрэм” гэж хэлдэг.
Түүнчлэн Тэр хүмүүс эрх мэдлийн тоглолт хийж, ордон тойрсон жижиг зүйл дээр өнгөрсөн дөрвөн жил сатаарсан. Үндсэндээ Энэ байдлын гадна талд байгаа энгийн гишүүд дэмжигчид мэдэрсэн. Ардчиллын үнэт зүйлийг мэдэрдэг Дорж гуай энэ жил сонгуулиа өгсөнгүй. Яг ийм зүйл ганцхан АН-ын дотор яваад байгаа юм биш л дээ. МАН-д ч бий. Энэ нам дараагийн 8-12 жилд төр барина гэж тооцоолоод маш их мөнгө хаяж албан тушаал наймаалцаж байна. Гэтэл дөрвөн жил ч наслахааргүй аашилж байгаа нь худлаа биш.
Н.Энхбаяр гэдэг "бурхан” нэлээн дээр "будаа” болсон. Араас нь З.Энхболд гэдэг "бурхан” гарч ирээд АН-ыг ялагдалд хүргэсэн. Харин одоо М.Энхболд гэдэг яг адилхан "бурхан” төрийн толгой дээр заларчихлаа. Тиймээс гэгээлэг зүйлийн төлөө шинэ үеэ гаргах цаг нь болсон. 20-25 жил өндөр албан тушаал дээр байсан хүмүүс хямрал, хуйвалдаан гээд бүхий л зүйлд дасан зохицож эдгэшгүй вирус тээгч болсон байдаг. Тиймээс
-Намын даргаар хэнийг томилох нь зөв бэ? Энэ асуудлаар АН-ын фракцууд санал зөрөлдөж байх шиг байна?
– Тиймээс ҮЗХ-ноос ямар ч шийдвэр гарсан эрүүл шийдвэр гарахгүй. Тэнд зөвхөн хуйвалдааны санал хураалт явагдана. Харин одоо АН-ын Их хурлыг хуралдуулаад сумын нам, аймгийн намыг удирдаад явж чадах хүмүүсийг сонгож томилоод тэдгээр хүмүүсийг ҮЗХ-ны гишүүдээр сонгох хэрэгтэй. Үүнийг хийгээгүй АН "үхмэл” байдалтай хэвээр байна.
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:
-Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар шинэчлэл хийх ажлын хэсгүүд байгуулагдах байх гэж бодож байна. Миний харж байгаагаар Юуг хийхгүй вэ гэдэг жагсаалтыг гаргахын тулд өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа олж, дүгнэлт хийх хэрэгтэй. Алдаагаа олсны дараа бид юуг хийхгүй вэ гэдэг жагсаалтыг гаргах ёстой. Хэрэв бид алдаагаа олохгүй явсаар байвал шинэчлэл биш шүүрэн шанагаар ус хутгахтай адил зүйл болно. Шинэчлэлийг хийхийн тулд нэгдүгээрт, нийт гишүүд бэлэн байх ёстой. Хоёрдугаарт, хэзээ хийх вэ гэдгээ бодох ёстой. Гуравдугаарт, шинэчлэлийг хэн хийж чадах вэ? гэдэг гурван асуултад хариулах ёстой. Манай намыг шинэчлэгдэх цаг болсон гэж олон гишүүд дэмжигчид хүлээж байна. гэдэг дээр сайн ярилцах ёстой. Энэ утгаараа шинэчлэлийн зарим асуудал хойш татагдаад байх шиг байна.
-Намын даргаар хэнийг томилох нь зөв бэ? Энэ асуудлаар АН-ын фракцууд санал зөрөлдөж байх шиг байна?
– Энэ бол манай намд байгаа бичигдээгүй дүрэм. Энэ дүрмийг өөрчлөхгүйгээр шинэчлэгдэж чадахгүй.
Фракцийн дарга нар тойрч суугаад томилгоо ярьдаг. Энэ байдал манай намын өрсөлдөх чадварыг сулруулж, нийгэмд үнэлэгдэх үнэлгээг бууруулж байна. Миний ойлгож буйгаар
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа